2016 онд Хятад улсын автомашины борлуулалт 28 саяд хүрч, 8 жил дараалан олон улсад тэргүүлсэн тухай Хятадын Автомашины аж үйлдвэрийн нийгэмлэг 12-нд мэдээллээ.
Бүртгэлээс үзвэл, 2016 онд Хятад улс 28 сая 119 мянган автомашин үйлдвэрлэснээс 28 сая 28 мянгыг борлуулсан нь 2015 оныхоос тус бүр 14.5 болон 13.7 хувиар нэмэгдсэн байна. Дашрамд дурдахад мөн онд шинэ эрчим хүчний автомашин 517 мянгыг үйлдвэрлэж, 507 мянгыг нь борлуулжээ.