УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт батлагдаж байгаа талаар мэдээллээ.
Тэрээр “Бид бүгдээрээ малчдын НДШ-ийн 50 хувийг даахаар боллоо. Чоно борооноор гэгч юм болж байна даа. Малчны нийгмийн даатгалыг зээлтэй иргэд төлөх хуулийг УИХ дээр орон нутгаас сонгогдсон гишүүд яг одоо баталж байна. Өнгөрсөн долоо хоногт намрын чуулганаар хэлэлцэхээр болсон гэж байсан боловч Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Тавихгүй бол би Үндсэн хуулийн цэцэд хандана.
200 мянга орчим малчин бий. жилд 25-30 орчим тэрбум төгрөгийн зардал гарна. Үүнийг улсын төсвөөс гаргана гэсэн. Энэ дутаж буй мөнгийг Ирээдүйн өв сангаас авч нөхнө” гэв.