Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд тогтоол усанд өсвөр насны хоёр хүүхэд живсэн тухай дуудлагыг онцгой байдлын алба өчигдөр 14:55 цагт хүлээн авчээ.
Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход 11 настай хоёр хүү 20 метрийн урт, 5 метр өргөн, 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.