СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!
Азийн бүс нутгаар, мөн Солонгосын хойг, Японы нутгаар ирэх өдрүүдэд халалт тохиох төлөвтэй байгаа тул Японы Цаг уурын байгууллагаас иргэддээ зориулан наранд цохиулахаас урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг гаргажээ.
Монгол орны тухайд ч мөн адил өнөөдөр баруун, говийн аймгуудын нутгаар, маргааш Бямба гаригаас эхлэн төвийн аймгуудын нутгаар 4 хоног, говийн болон зүүн бүсийн аймгуудын нутгаар 7 хоногийн туршид хэт халалт үүсэх төлөвтэй байна.
7-р сарын 29-31-ний өдрүүд буюу Бямба гаригаас Мягмар гариг хүртэл говийн бүс нутгаар хэт халж, Дорноговь, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар өдөртөө +38+40 градуст хүрч халахаар байгаа тул наршилтаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настангууддаа анхаарал тавина уу!