
Монгол орны тухайд ч мөн адил өнөөдөр баруун, говийн аймгуудын нутгаар, маргааш Бямба гаригаас эхлэн төвийн аймгуудын нутгаар 4 хоног, говийн болон зүүн бүсийн аймгуудын нутгаар 7 хоногийн туршид хэт халалт үүсэх төлөвтэй байна.

7-р сарын 29-31-ний өдрүүд буюу Бямба гаригаас Мягмар гариг хүртэл говийн бүс нутгаар хэт халж, Дорноговь, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар өдөртөө +38+40 градуст хүрч халахаар байгаа тул наршилтаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настангууддаа анхаарал тавина уу!