Өнгөрсөн намар Төрийн ордны хамгаалалтын албаны удирдлагуудтай уулзах үеэрээ ордны ар талын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох үүрэг өгсөн билээ. Тэр дагуу УИХ-ын тогтоолоор хамгаалалтын бүсээс чөлөөлж, хойд талын 1.3 га цэцэрлэгт хүрээлэнг нийтэд нээлттэй болгохоор шийдвэрлэсэн юм.
Өнөөдөр Төрийн ордон хойд талын цэцэрлэгт хүрээлэнгээ нийтийн эзэмшлийнх болголоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба тус цэцэрлэгт хүрээлэнг дан ганц ногоон байгууламж бус, түүхэн дурсгалт газар болгох шийдлээр тохижуулсан юм.