“Манай орны уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ.
Далайн түвшнээс 2,000 метр буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулсад намрын цочир хүйтрэл наймдугаар сарын 20-ноос эрт эхэлдэг.
Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бүсийн хойд талын нутгаар есдүгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бүсийн урд хэсэг, говийн нутагт есдүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ.
Цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой \хожуу\ дуусаж байх зүй тогтолтой бөгөөд хүйтний эрч нь 1-3 градусаар илүү байдаг” хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.