Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэжээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал, дөрвөн эгнээ авто зам барилгын ажлын нийт гүйцэтгэл одоогоор 77 хувьтай яваа аж.
Сайд С.Бямбацогт, Ирэх аравдугаар сарын 30-н гэхэд хоёр урсгал дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр ажлаа шахаж чанартай, хурдтай ажиллахыг гүйцэтгэгч компаниудад чиглэл болголоо. Зам барилгын талбайд өнөөдрийн байдлаар нийт 398 машин тоног төхөөрөмж, 871 инженер техникийн ажилтан ажиллаж байна гэж мэдээлэв.