Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд өрнөсөн асуудалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 10 дугаар сарын 2-ны орой БНСУ-ын хоёр иргэнийг баривчлан саатуулжээ.
Тухайн иргэд нь автобусны асуудлаар мэдээлэл хийсэн хоёр иргэн биш аж.
Харин “Тэнүүн-Огоо” компани, БНСУ-ын “Дэүбас” компанитай хамтран ажиллахад тэдний дунд зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс юм. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид, 48 цагийн хугацаатай саатуулсан байна.