Налайх дүүргийн Соёл урлагийн ордноос санаачлан Налайх дүүргийн нийтийн номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор \”Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Соёл урлагийн ордны урд талбайд зохион байгуулна.
Ийнхүү \”Номоо солилцъё” өдөрлөгийг угтан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан, албан хаагчид \”Гэрэл дагуулсан амьдрал”, \”Өнчин хүү”, \”Миний хайрын шүлгүүд”, \”Салхинд туугдагсад-I боть”, ” Салхинд туугдагсад-II боть \”, \”Нутгийн удирдлагын түүхэн алдартнууд” , \”Өнөөдөр амьдрах зарчим”, \”Амжилтын нэвтэрхий толь”, \”Түүхийн давалгаанд”, \”Их хөгжлийн залуур дээр” зэрэг 20 гаруй номыг Соёл урлагийн ордны Номын өргөөнд хандивлалаа.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ