БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын наадам өндөрлөж, Монголын боксын тамирчин Б.Чинзоригоос допинг илэрсэн нь тогтоогдсон. Тэр Азийн наадмын алтан медаль болон олимпын наадмын эрхээ хураалгах юм.
Монголын боксын холбооноос түүний энэхүү хариуцлагагүй үйлдэлд арга хэмжээ авч, Үндэсний шигшээ багаас хасах санал гаргасан байна. Мөн Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр болон туслах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарт сахилгын хариуцлага тооцох шийдвэр гаргажээ.
Мөн Монголын боксын холбооны эмч Ч.Насанбатад цалингийн 20 хувиар гурван сар хасах шийтгэл оноожээ. Допингтой нэр холбогдсон тамирчин, дасгалжуулагч нарт арга хэмжээ авсан тухай шийдвэрээ Монголын боксын холбоо гаргасан байна.