Монгол улсын нэрийг Сумогийн дэвжээнд гаргаж, эр бяр, хурц барилдаанаараа Монгол түмний бахархал болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр цусны хорт хавдар өвчнөөр өвдсөн учраас өнгөрсөн оны наймдугаар сард зодог тайлсан байна. 2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан Токитэнкү зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм. Токитэнкү А.Хүчитбаатар агсны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.