Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шүүж, торгох ялаар шийтгэжээ.
Тодруулбал,
- Э.Номинчулууны албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил гурван сар зорчих эрх хязгаарлах, хахууль авсан болон өгсөн хэрэгт нь тус бүр 27 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг нь найман жил хасжээ.
- Д.Болдын нэг жил зургаан сар зорчих эрх хасаж, 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хязгаарлажээ.
- С.Батхишигийг 27 сая төгрөгөөр торгох зорчих эрхийг хассан
- П.Эрдэнээгийн зорчих эрхийг нэг жил хоёр сараар хязгаарлаж, нийтийн албанд ажиллах эрхийг долоон жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгожээ.
- Бусад 10 шүүгдэгчид торгох ял оноожээ.
Хэргийг нэхэн сануулбал, Э.Номинчулууныг их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-аас 2022.04.27-ны өдөр дайчлан баривчилсан байдаг. Улмаар 2022 оны зургаадугаар сарын 20-нд хилийн хориг тавьж суллаж байв.
Түүнийг бусдаас 3,000 ам.доллар авч гэх мэдээлэл тухайн үед гарсан билээ.
Э.Номинчулууныг авлигын болоод албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгах явцад дээрх нэр бүхий хүмүүс “Багануур” ХК-д сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх тендерт найз нөхөд, ах дүүсийнхээ аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, мөнгө шамшигдуулж байсан нь тодорхой болсон аж.