Женев хотноо зохион байгуулагдаж буй “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ дээр Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хангах чиглэлээр дараах гурван үүрэг амлалтыг авсан талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ.
Үүнд:
1.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, тэр дундаа эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлэх. 2.“Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр II хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлэх. 3.НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах" хэмээн мэдэгдлээ.
Женев хотноо зохион байгуулагдаж буй “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ дээр Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хангах чиглэлээр дараах 3 үүрэг амлалтыг авлаа.#HumanRights75 pic.twitter.com/KlKntESW0p
— Battsetseg Batmunkh (@BattsetsegBatm2) December 11, 2023