Энэ сарын 14-нд Баянбүрдийн тойрог орчимд цахилгаан эрчим хүч тасарсан нь гэмтэл гарсантай холбоотойг албаныхан мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хэд хэдэн газарт нэг цаг гаруй цахилгаан эрчим хүч тасарсан юм.
Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас тодруулахад “Нийслэлд оргил ачааллын үеэр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа. Системийн ачаалал гэнэт ихсэх үед хотын зах руугаа байршилд цагаас илүүгүй хугацаагаар хязгаарлалт хийж байгаа. Эрчим хүч хэдий хэмжээний ачаалалтай байгааг Диспетчерийн Үндэсний Төвөөс зохицуулалт хийж байгаа юм” хэмээн хэллээ.
Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг нэг цагаас илүү хугацаагаар хийвэл хөлдөлт үүсэх эрсдэлтэй гэв.