Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилтын талаар үргэлжилж байна.
Эхний асуудал болох “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн сэдвийн хүрээнд нийт 9 гэрчийг дуудсан байна. Тэднээс тус компанийг удирдаж байсан, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар болон одоогийн захирал Ц.Даваацэрэн, ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан нар ирсэнгүй.
М.Ганбаатартай холбогдож чадаагүй бол Ц.Даваацэрэн эрүүл мэндийн шалтгаан хэлж, Ж.Батбаясгалан ар гэрийн асуудлаар ирж чадахгүйгээ мэдэгджээ.