Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд \”Нийслэлийн зүгээс газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож буй процесийг нээлттэй, ил тод авилгаас ангид байх \”ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ” хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар эзэмшиж байгаа иргэд, ААН байгууллагууд газрын гэрчилгээгээ 3-5 жилээр сунгуулдаг байсан. Үүнийг өнөөдрөөс эхлэн 15 жил болгон сунгаж байна. Улсын хэмжээнд эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед амины орон сууцаа барих гэж буй иргэд, үйлдвэр, оффисоо бүтээн байгуулж буй ААН-үүдийг дэмжих зүй ёсны шаардлага бий болсон. Цаашдаа Улаанбаатар хот Газрын биржтэй болно. Ингэснээрээ газрыг нээлттэйгээр, илүү зөв менежментэйгээр иргэд, аж ахуй нэгжид олгох , эзэмшүүлэх боломжтой болно гэж үзэж байна” гэдгийг цохон тэмдэглэлээ.