ЕвроАзи болон Хойд Америкийн эх газрын дундах Берингийн хоолойг дуулаагүй хүн ховор байх. Харин Берингийн хоолойн тэг дунд Диомидийн арал хэмээх хоёр арал байдгийг мэдэх нь хэр олон бол?
“Том” Диомид, “жижиг” Диомид хэмээх энэ хоёр арал тун сонирхолтой.
Хоорондоо ердөө 2,4 бээр буюу милиэр 2,4 миль, километрээр 3,8 км зайтай тус хоёр арлын дундуур ОХУ, АНУ-ын хил төдийгүй Олон улсын цагийн бүсийн эхлэл төгсгөлийн ( өдөр солигдох хил) хил мөн оршдог.
29 км.кв талбайтай “Том” Диомид нь ОХУ-ын нутаг дэвсгэрт тооцогддог бол 7 км.кв “Жижиг” Диомид нь АНУ-ын газар нутагт ордог.
Хамгийн сонирхолтой нь хэдхэн “алхаад” хүрчихээр ойрхон зайтай энэ хоёр арал 21 цагийн зөрүүтэй.
Том арал дээр шинэ өдөр эхэлж байхад жижиг арал дээр хорвоогийн нэг өдөр бараг дуусч байдаг ажгуу.
Тиймээс ч том арлыг мөн “Tomorrow island”, жижгийг нь “Yesterday island” гэх нь ч бас бий.
Ер нь хоёр арал олон нэртэй. Томыг нь “Big Diomede island”, “Tomorrow island”, Ратмановын арал, Имэлин , Нунарбук, Инаклик хэмээх бол жижиг арлыг “Little Diomede island”, “Yesterday island”, Крузенштерний арал, Ингалик, Игналук гэх авай.
Том арал дээр байнгийн оршин суугч байдаггүй бол жижиг арал дээрхи Диомид тосгонд 2021 оны байдлаар 82 хүн ( эскимосчууд) амьдардаг гэнэ.
Ц.Энхтүвшин (Таван цагариг)