Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран улс руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар зохион байгуулж байна. Нийт 2 сая хонь худалдан авахыг ХХААХҮЯ-аас мэдээллээ.
Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд доорх хуваарийн дагуу мал худалдан авч байна. Тиймээс малчид, иргэд Та бүхнийг аймаг, сумын онцгой комисс болон үйлдвэрүүд рүү шууд хандахыг зөвлөж байна. Мөн зохицуулалтыг хийж буй толгой компани “Интернешнл Халал Мийт” ХХК-ийн 85002550 дугаар утсаар холбогдоно уу.