Тогтмол цагуудад хооллох гэдэг нь эрүүл, тэнцвэртэй хооллохын хамгийн чухал алхам гэж ойлгож болно.
Тогтмол цагуудад хооллох нь:
- Бодисын солилцоог сайжруулах - Жингээ барих - Хоолны дуршлаа зохицуулах - Хэтрүүлэн идэхгүй байх - Хоол боловсруулалтыг дэмжсэнээр олон төрлийн халдварын бус өвчлөлөөс сэргийлэх ач холбогдолтой юм.
Харин өөрийн хооллох цагуудыг:
– Нас
– Хүйс
– Хөдөлгөөний идэвх
– Ажлын онцлог гэх мэт хүчин зүйлүүдэд тохируулах ба хоол хоорондын хугацаа нь 2-3 цаг байх нь тохиромжтой гэж үздэг. Харин хоол хоорондын зайг 5-н цагаас хэтрүүлэхгүй байхад анхаарай учир нь хэт удаан өлөн явбал юу ч хамаагүй идэх, илчлэг өндөртэй хүнсийг идэх хүслийг ихээр төрүүлж хоолны сонголтоо оновчгүй хийх шалтгаан болдог.
Өдөрт авбал зохих илчлэгийн хэмжээндээ тааруулан өдрийн 3-н үндсэн хоол (350-600ккал), хоол хоорондын хөнгөн зууш (150-200ккал )3-4 удаа байхаар төлөвлөдөг.
Жишээлбэл:
07:00- Өглөөний цай 10:00- Хөнгөн зууш 12:00- Өдрийн хоол 15:00- Хөнгөн зууш 17:30- Оройн хоол 19:00- Хөнгөн зууш
Харин үндсэн 3-н удаагийн хоолны илчлэг хангалтгүй байх нь илүү өндөр илчлэгтэй хөнгөн зуушыг сонгох эсвэл хөнгөн зууш идэхгүй байх нь үндсэн хоолоо хэтрүүлэн идэх зэрэг шалтгаан болдог гэдгийг санаарай. Өөртөө, хүүхдүүддээ, гэр бүлдээ тогтмол цагуудад хоолдох дадлыг хэвшүүлээрэй.