Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе) алдаагүй санажээ.
Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд болсон байна.
Даралт тус бүрийн хооронд ердөө таван секундын хугацаатай, энэ хугацаанд амжиж дараагүй бол ялагдах хатуу дүрэмтэй даалгаврыг тэд амжилттай гүйцэтгэжээ.