Баянзүрх дүүрэгт орших “Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар буюу нэг зуухаар өргөтгөж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард ашиглалтад орох болжээ.
Тус танцын хүчин чадлыг өргөтгөснөөр цагт 116МВт дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангана.
Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллаас хуваалцаж, тус станцын хоёрдугаар шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм байна.