1. Валентины баярын талаар хоёр таамаг байдаг байна. Нэг бол та бидний сайн мэдэх Ромын лам гэрлэхийг хориглосон байхад нууцаар хосуудыг гэрлүүлж цаацлуулдаг өдөр. Хоёр бол Ромад Энэ өдөр Эрчүүд онгон бүсгүйтэй дотно харилцаанд орсоноор тэр жилдээ тариа ногоо элбэг дэлбэг, хангалуун, цатгалан амьдран гэж үздэг байна.
2. Валентинаар хамгийн олон ил захидал илгээгддэггүй
Валентины өдрөөр 199 сая ил захидал эргэлддэг бол түүнээс олон тоогоор шинэ жилийн баяраар илгээгддэг байна.
3. Ганц бие бүсгүйчүүд хосоо олдог өдөр
119 огт гэрлээгүй эсвэл салсан залуу бүрт 100 ганц бие бүсгүй ногдох бөгөөд энэ өдөр бол тэдний бие биедээ санал тавих өдөр болж өгч чаддаг.
4. Бүх эрчүүдийн 73 хувь нь Валентинаар бэлэг дурсгалын зүйл эсвэл шоколаднаас илүү цэцэгсийг сонгон худалдаж авдаг.
5. Хайрыг олоход тийм ч хэцүү байдаггүй
АНУ-д жил бүр хоёр сая хосууд хуримаа хийж байдаг
6. Улаан сарнай бол Валентины баярын хамгийн том бэлэг тэмдэг юм. Гэхдээ судалгаагаар зарим улс орнуудад бол улаан сарнай тийм ч их сэтгэгдэл төрүүлэхүйц биш болсон байна.
7. Дунд насны эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд өөрийн хүссэн хос болох ханхүү, бүсгүйн талаарх нэр эсвэл тодорхой зүйлсийг халаасандаа, эсвэл хувцасандаа нэг долоо хоног авч явахад түүнтэйгээ учирдаг гэсэн таамаглал байдаг байна.
8. Шинэхэн хосууд бие биедээ бэлэг дурсгалын зүйл, сарнай, шоколад бэлэглэдэг бол гэрлэсэн хосууд ихэвчлэн хүүхдэдээ бэлэг авж өгдөг гэнэ. Хүүхэд бол тэдний хайрын бэлэг тэмдэг юм.
9. Маш их амттан Валентины өдөр худалдаалагддаг бөгөөд түүний дотор зүрхэн хэлбэртэй бэлэг дурсгалын зүйлс, шоколад тэрбум тэрбумаар борлуулагддаг байна.
10. Хамгийн анхны хайрцаглаж боосон шоколад 1868онд Richard Cadbury танилцуулж байжээ. Одоо дэлхий нийтээр шоколад бол валентины салшгүй нэг хэсэг нь билээ.
Үндэстэн агентлаг