Кэйт Миддлтон өнгөрсөн нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засалд орж, эмнэлэгт хэвтэж байгаа тухай мэдээ гарсан. Тус хагалгааны дараах шинжилгээгээр түүнээс хорт хавдар илэрсэн бөгөөд урьдчилан сэргийлэх химийн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Тэрбээр энэ өвчний тухайгаа нийтэд мэдэгдэхдээ “Ямар ч хэлбэрээр энэ өвчинтэй тулгарсан хүн бүр итгэл, найдвараа бүү алдаарай. Чи ганцаараа биш” гэж хэлжээ.
Түүнчлэн өвчнийг эмчлэхэд “хугацаа, орон зай, нууцлал” хэрэгтэй байгааг тайлбарлав. Гэхдээ ямар төрлийн хорт хавдраар өвчилснөө хэлээгүй юм.
Хорт хавдрын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч Кенсингтоны ордныхон гүнжийг бүрэн эдгэрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж: BBC