Мягмар гаргийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хот дахь Францис Скотт Ки гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөж, гүүр бүхэлдээ нурсан юм. Нөхцөл байдал хүнд байгаа тул эрэн хайх, аврах ажиллагааг түр хугацаанд зогсоож байгаа аж. Тодруулбал голын ус хүйтэн, гүүрний хэлтэрхийнүүд усанд хөвж байгаа учир хайх ажиллагаанд хүндрэл учруулж буй.
Гүүр нурах үед гүүрэн дээр засвар хийж байсан найман ажилтан гол руу унасан бөгөөд хоёр хүнийг нь эсэн мэнд олж, үлдсэн зургаан ажилтныг 18 цагийн турш хайсны эцэст амь үрэгдсэн байх магадлалтай хэмээн үзсэн.
Аврах багийнхан өнөөдөр өглөө зургаан ажилтны хоёрынх нь цогцсыг олсноо мэдэгджээ.
Харин үлдсэн хүмүүсийг хайх ажиллагааг түр зогсоогоод байна. Гүүрний хэлтэрхийнүүдийг уснаас гаргасны дараа шумбагчид үлдсэн дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хайх гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гүүрийг сэргээн засварлах ажлын зардлыг Засгийн газар бүрэн хариуцах ёстой хэмээн мэдэгдсэн.
Эх сурвалж: ВВС