Энэ онд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замыг засах талаар өнөөдөр мэдээллээ.
Мэдээлэл өгөх үеэр Улаанбаатарын 17 байршилд засварлахаар төлөвлөсөн авто замууд нь борооны ус зайлуулах ил болон далд шугамтай. Засварын үеэр борооны ус зайлуулах шугамын шүүрдэх худгуудын түвшнийг тааруулж, замын гадаргуу дээр тогтсон усыг бүрэн зайлуулах нөхцөлийг бүрдүүлэхээ амласан юм.
Ирэх сарын 10-наас засвар хийгдэх замуудын жагсаалтаас харвал Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 7, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг, Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт хоёр байршлын замыг засах юм байна.
Засварын үед авто замын хучилтын хийцийг хүчитгэх, инженерийн шугам сүлжээний худгуудын түвшнийг тохируулж өндөрлөх, хашлага, явган замын засвар үйлчилгээг хийх, замын нүхэн эвдрэл засварлах, заадас буюу хагарлыг гагнах, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх аж.
Харин чулуун хийцтэй авто замын хашлагуудыг солихгүй, түвшнийг өндөрлөх юм байна.
Авто замын урсгал засварын ажил 2024 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж, арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ