Улаанбаатар хотод орой, үдшийн цагаар ч хүмүүсийн хөдөлгөөн огт тасардаггүй газар бол БГД билээ. Тэгвэл тус дүүргийн нутаг дэвсгэрт биеэ үнэлэлт хэрээс хэтэрчээ. Саун массажны газар гэх нэрийдлээр биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг гэнэ.
Жишээлбэл, БГД-н нутаг дэвсгэрт байрлах массажны газрыг биеэ үнэлэгчдийн үүр уурхай гэхэд болно. Учир нь тус газар биеэ үнэлэлт явуулдгаараа хамгийн алдартай бөгөөд түүнийхээ хэрээр үйлчлүүлэгчдийн цуваа огтхон ч тасардаггүй байна.
Тус газрын эзэн нь Саруул гэх нэрээр садар самууны ертөнцөд танигдсан А гэгч нууц хатагтай гэнэ. Тэрбээр биеэ үнэлэлтийг зохион байгуулж байр сууцаар хангасныхаа хөлсөнд биеэ үнэлэгчдээс татвар авдаг аж. Нэг биеэ үнэлэгч нэг шөнийн дотор нилээдгүй ашиг олдог талаар албан бус эх сурвалж бидэнд мэдээллээ.
Ийнхүү хууль бусаар хөлжиж, хэтэвчээ түнтийлгэж буй \”нууц хатагтай” А-д хэн хариуцлага тооцох цаг иржээ. Ямартай ч одоогийн байдлаар биеэ үнэлэлтийг дэврээж, охид бүсгүйчүүдийг буруу замд татан оруулж буй тус сауны үүд хаалга нээлттэй хэвээр байна. Энэхүү асуудалд холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авч, таслан зогсоох хэрэгтэй. Цус ариун бол төр ариун гэдэг дээ.
Биеэ үнэлэлтийг таслан зогсооё!!!
эх сурвалж:fact.mn