ЕБС болон их дэд сургуулиуд хүүхэд амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрөөдөг, хүмүүжил төлөвшил, ертөнцийг үзэх үзлээ олж авдаг онцгой орчин юм. Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдийн боловсрол, сэтгэл зүй, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлдэг.
Үе тэнгийнхний дээрэлхлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН хэрэгжүүлэх алхмуудыг Боловсролын Ерөнхий Газраас зөвлөж байна.
-
Өдөр бүр хүүхэдтэйгээ ярилцаж, тэднийг сонс.
-
Хүүхдийнхээ сургуульд зориулж цаг гарга.
-
Эелдэг найрсаг харилцаа, зан чанар, манлайллаараа үлгэрлэ.
-
Хүүхдийнхээ шинж байдлыг таньж сур.
-
Багаас нь эрүүл харилцааны дадал, зан үйл хэвшүүл.
-
Сургуульд дэмжлэг үзүүлж, хамтран ажилла.
-
Гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхойл.
-
Асуудлыг хэрхэн илчлэх/гэрчлэх талаар хүүхдэдээ зааж зөвлө.
-
Интернэт буюу цахим сүлжээн дэх дарамт шахалт, гадуурхлын талаарх хүүхдэд хэлж таниулах.
-
Үе тэнгийнхний дээрэлхэлт нь хүүхэд насанд зайлшгүй тохиох ёстой зүйл биш гэдэг ойлголтыг түгээх.