Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтан газар, орны нэрийг хууль бусаар өөрчилсөн гэх хэрэгт холбогдсон.
Хэргийг өнгөрсөн онд шүүхэд шилжүүлсэн ч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр прокурорт буцаан шийдвэрлэсэн.
Харин энэ сард нийслэлийн прокурорын газраас хэрэгт холбогдогч нарт яллах дүгнэлт үйлдэн хэргийг үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
“Хууль бусаар газар орны нэр өөрчилсөн” Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.04.25/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болно.
Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйл.Хууль бусаар газар орны нэр өөрчлөх 1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.