Монгол Улсын \”Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн дагуу 2015 оны хүн ам, орон сууцны завсрын тооллогыг хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж эхлээд байна.
Иргэн та http://e-registration.nso.mn/web хуудсаар Монгол Улсын иргэн регистрийн дугаараар бүртгүүлэн нэвтэрч, Таны амьдардаг баг, хороонд хөтлөгддөг \”Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн сан дахь өөрийн мэдээллээ шалгаж баталгаажуулснаар энэхүү тооллогод шууд хамрагдаж байгаа юм. Түүнчлэн, улс даяар тооллогын гэрээт ажилтан танай өрхөд очиж эсвэл танай өрх рүү холбогдож, \”Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллийг шалгаж баяжуулах ажил хийгдэж байна.
Мөн гадаадад байнга буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэд www.nso.mn хуудсаар дамжих буюу http://e-census.nso.mn/web хуудсаар орж тооллогодоо хамрагдаж байна. Иймд энэ удаагийн тооллого нь өмнөх тооллоготой харьцуулахад ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацааг хэмнэсэн онцлогтой болж байгаа юм.
Тиймээс иргэн та цахим хуудсанд байршуулсан зааврын дагуу хандаж, бүртгэлээ шалганбаталгаажуулж, тооллогодоо идэвхтэй оролцоно уу.
\”Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллийг шинэчилэн баяжуулах буюу завсрын тооллогын онцгой ажил 2015 оны 12 дугаар сарыг дуустал явагдана.