Энэ удаагийн сонгуулиар бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсгийг цахимаар цуглуулах боломж бүрдэж байгаа талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос мэдээллээ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш буюу тавдугаар сарын 14-өөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал долоон өдөр үргэлжлэх юм.
Нэр дэвшигч бүртгүүлэх, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан e-election.mn цахим системээр илгээх боломжтой.
Бие даан нэр дэвшүүлэгч нь сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилсан байна.
Сонгуулийн тухай хууль 31.2.Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.