Монголын чөлөөт болон сонгомол бөхийн шигшээ багийн тамирчид тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Туркийн Истанбул болсон олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд амжилттай оролцож, найман тамирчин Парис-2024 олимпын наадмын эрх авлаа. Олимпын эрх авсан тамирчид:
- Эмэгтэй 50 кг Д.Отгонжаргал (Женко)
- Эмэгтэй 53 кг Б.Хулан (Аврагч)
- Эмэгтэй 62 кг П.Орхон (Алдар)
- Эмэгтэй 68 кг Э.Дэлгэрмаа (Хүч)
- Эмэгтэй 76 кг Э.Даваанасан (Алдар)
- Эрэгтэй 65 кг Т.Тулга (Хүч)
- Эрэгтэй 86 кг Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
- Эрэгтэй 125 кг М.Лхагвагэрэл (Хилчин)
“Истанбул-2024” зуны XXXIII олимпын наадмын эрх олгох дэлхийн эрхийн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн нэгээр манай олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогдон ажиллажээ. Энэхүү тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII олимпын наадмыг дэнслэх шүүгчдийн сонгон шалгаруулалт хийх бөгөөд манай шүүгч олимпын наадамд шүүх эсэх уг шалгаруулалтын дүнгээр тодорхой болох юм.