Эверестийн оргилд авирхаар явсан манай улсын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар харамсалтайгаар амь насаа алдсан.
Гэхдээ тэд амь насаа алдахаасаа өмнө Эверестийн оргилд буюу далайн түвшнээс дээш 8,848 метрийн өндөрт хүчилтөрөгч, хөтчийн тусламжгүйгээр гарсан талаарх зургийг Монголын Уулчдын Үндэсний Холбоо цахим хуудсандаа нийтэлжээ.
Ингэснээр тэд дэлхийн дээвэр Эверестийн оргилд хөтөчгүй гарсан Монголын анхны уулчид болж байгаа аж.