Нийслэлийн МАН-ын хорооны II хуралдаан өнөөдөр болж, намын хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгожээ. Тэрбээр “УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль дөхөж буй хариуцлагатай цаг үед миний бие нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон тул үүргээ ухамсарлаж, хичээнгүйлэн ажиллах болно” гэв.
Ингэснээр нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгуульт ажлаас Д.Сумъяабазар чөлөөлөгдөж, тамга тэмдгээ хүлээлгэж өгсөн байна. Хотын дарга асан Д.Сумъяабазар тойрогтоо нэр дэвшихээр горилжээ.
99 жилийн түүхтэй нийслэлийн МАН-ын хороо 74,000 гишүүнтэй байна.