Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 20-ны 00:00 цагаар дуусгавар боллоо.
Хуулийн хугацаа дуусахаас өмнө Бага хурлаа хуралдуулан нэр дэвшигчдээ тодруулсан МАН жагсаалтад УИХ, Засгийн газрын гишүүдээс хэнийг ч оруулаагүй байна.
Тодруулбал, Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нийгмийн төлөөллийг хангах үүднээс жагсаалтын эхний 15-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон ахмад настан зэрэг нам бус хүмүүсийг багтаажээ.
Тухайлбал, жагсаалтын хамгийн эхэнд Япон улсад хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн Г.Лувсанжамц гэдэг архитектор мэргэжилтэй залуу бичигдэж байгаа аж.
Харин жагсаалтын 15-аас хойш МАН-ын залуучуудын байгууллагын төлөөллийг оруулсан гэдэг мэдээлэл байна.