Бэлгийн замаар дамждаг ховор төрлийн мөөнгөнцрөөс үүсдэг цагариган өтөөр халдварласан анхны тохиолдол АНУ-д бүртгэгджээ.
Нью-Йоркийн их сургуулийн Эрүүл мэндийн их сургуулийн эмч нарын ЖАМА Дерамтологи сэтгүүлд гаргасан нийтлэлд дурдсанаар энэ төрлийн мөөгөнцрөөс үүдэлтэй халдварыг эмчлэхэд дэлхий даяар хүндрэлтэй тулгараад байгаа тухай анхааруулсан байна.
Профессор Махмуд Ганнумын ярьснаар халдвар үүсгэгч нь антибиотикт маш тэсвэртэй. Мөөгөнцөрийн эсрэг эмчилгээг урт хугацаанд хийх шаардлага байна. Бэлгийн замаар дамжих шинэ төрлийн халдварын тухайд Нью-Йорк хотын иргэн 30 гаруй настай эрэгтэй Англи, Грек, Калифорниор аялах хугацаанд олон тооны ижил хүйстэнтэйгээ хурьцалд орсон байна.
Түүнийг гэртээ ирснээс хойш хөл, цавь, өгзөг тус газраар улаан өнгөтэй, загатнуулдаг бижрүү туурч эхэлснээр эмнэлэгт хандсан байна. Шинжилгээ хийж үзэхэд VII зэргийн Трихофитон ментагрофит мөөгөнцрийн халдвар гэдэг нь тодорхой болжээ. Францын эмч нар өнгөрсөн жил 13 тохиолдол илрүүлж байжээ. Тэдний 12 өвчтөн нь бүгд ижил хүйстэнтэйгээ бэлгийн хавьталд орсон байна. Эмч нарын мэдээлж буйгаар АНУ-д анхны тохиолдлоор бүртгэгдсэн өвчтөн халдварыг бүрэн эдгээхийн тулд дөрвөн сар хагасын турш эмчилгээ хийлгэсэн байна.