Орон нутгийн замд согтуугаар жолоо барьж явсан иргэний бичлэг цахим орчинд нийтлэгдээд буй. Тодруулбал, 890* ДО* гэх дугаарын Toyota Harrier загварын автомашиныг жолоодож явсан иргэн өөрийгөө хянах чадваргүй согтож, орон нутгийн зам дээр зам хөндөлдөж явсныг иргэн гар утсаараа бичлэг хийн цахим сүлжээнд нийтэлсэн юм.
Харин согтуугаар жолоо барьж явсан жолооч “Согтуугаар жолоо барьж байсан нь үнэн. Хэнтийгээс Дорнод аймгийн Баян-Уул сум орохоор явж байсан юм. Машиндаа хоёулаа явсан. Цагдаад шалгуулаад явж байна” гэх тайлбарыг өгчээ.
Согтуугаар жолоо барьсан тохиолдолд дараах хариуцлагыг хүлээнэ.
Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд тусгасан.