Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад бэлэн мөнгөний хайрцаг дахин байрлуулж эхэлсэн.
Гэвч зарим иргэн зохисгүй үйлдэл гаргаж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газар(НТБГ)-аас өнөөдөр мэдээлэв.
Тус газраас “Ухамсаргүй зарим иргэн 500 төгрөгийг хоёр хувааж ураад мөнгөний хайрцаг руу хийж байна. Бусад цаасан дэвсгэртийг урах, гэмтээх нь маш их бөгөөд хэт их гэмтэлтэй мөнгийг банк хүлээж авдаггүй болно.
Улсын мөнгөн тэмдэгтийг санаатайгаар урах, гэмтээх, хуурамчаар үйлдэх нь хууль бус үйлдэл учир хуулийн хариуцлага хүлээдэг. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байхыг хүсье” гэжээ.