Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Агьтын хил орчимд үргэлжилж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 1989 онд Хөвсгөл нуурт живсэн Зил-130 загварын ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт 56 цаг ажиллаж амжилттай татан гаргалаа.
Тус ажлын хэсэгт Онцгой Байдлын Ерөнхий Газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, тэдгээрийн холбогдох чиг үүрэг бүхий анги, салбаруудын алба хаагчид ажиллав.
Мөн Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран үүрэг гүйцэтгэж байна.