Цагдаагийн байгууллагын сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт хариуцсан Дэд даргаар эмэгтэй хурандаа томилогджээ.
Цагдаагийн байгууллагын сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт хариуцсан дэд даргаар багш мэргэжилтэй, Хууль сахиулах байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх ажилд 22 дахь жилдээ багшилж байгаа цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томиллоо. Анхны эмэгтэй дэд даргатай боллоо.
Тэрээр цагдаагийн байгууллагын алба хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцан ажиллах юм.