Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүсэн тухай хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа мэдээлэв.
Тэрбээр “Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-нд НЗДТГ Яармагт байрлалтай шинэ Хангарди ордондоо бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж ирлээ. Одоогоор Эрүүл Мэндийн Газар болон Байгаль Орчны Газар хараахан нүүж ирээгүй байна. Бусад бүх агентлаг Яармагт шилжиж ирсэн.
Улаанбаатар хотын төвийн түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар анх 2016 онд энэ шийдвэрийг гаргасан бөгөөд найман жилийн дараа барилга байгууламжууд баригдаж дууссанаар НЗДТГ, түүний харьяа агентлагууд нүүж ирсэн” гэв.
Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томилж байгааг мэдэгдлээ.
Ч.Төгсдэлгэр нь Шинэ Монгол сургуулийн төгсөж, Япон улсын Ёкохамагийн үндэсний их сургуульд магистр болон докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр хот төлөвлөлт, нийтийн тээврийн чиглэлээр ажилладаг судлаач юм.