Өчигдөр /2024.09.15/ Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын бүх хэсэгт агаарын хэт халалтын сэрэмжлүүлэг зарласан нь тус хотын түүхэнд зуны улирал дууссанаас хойш хамгийн оройтож зарласан тохиолдол болжээ.
Хэт халалтын сэрэмжлүүлгийг агаарын температур хоёр өдөр дараалан Цельсийн 33 хэмээс давахад, эсвэл агаарын халалтын улмаас их хэмжээний хохирол учрах магадлалтай болсон тохиолдолд зарладаг.
Солонгосын Цаг Уурын Хүрээлэнгийн мэдээлснээр энэ сарын эхний 14 өдөр Сөүл хотод агаарын дундаж температур Цельсийн 31 хэм байжээ.
Сүүлийн 52 жилийн түүхэнд анх удаа есдүгээр сарын өдрийн температур Цельсийн 30 хэм хүрсэн юм.
Өмнөд Солонгосын газар нутгийн бусад хэсэгт ч хэт халалт үргэлжилж байна.
Баруун өмнөд бүсийн Гванжу хотод саяхан гурван өдөр дараалан есдүгээр сарын өдрийн температурын түүхэн дээд үзүүлэлт шинээр бүртгэгдэж, Цельсийн 35.7 хэм хүрчээ.
Шөнийн цагийн агаарын температур Цельсийн 25 хэмээс дээш гардаг “халуун орны шөнө” хэмээх үзэгдэл Чэжү аралд энэ зун 69 удаа давтагдсан нь бас түүхэн дээд үзүүлэлт болоод байгаа.
Өнөөдөр буюу Даваа гарагт Өмнөд Солонгос даяар агаарын температур Цельсийн 26-35 хэмийн хооронд байхаар байна.
Харин маргааш буюу Мягмар гарагт 30-34 хэм хүрэх урьдчилсан төлөв гарчээ.
Эх сурвалж: Yonhap News