15-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Сирийн хямрал эхэлсний 6 жилийн ойд зориулан мэдэгдэл хийж, Сирийн талуудад яаралтай дарамт шахалт үзүүлж байгаад, Сирийн асуудлаарх Женевийн энхийн хэлэлцээнд ахиц гарган, мөргөлдөөнийг даруй зогсоохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.
Тэрээр, өнгөрсөн оны 12-р сарын 30-нд хүчин төгөлдөр болсон холбогдох талуудын гал зогсоох тухай хэлэлцээрийг бүрмөсөн ашиглаж, хүмүүнлэгийн туслалцааг Сирийн иргэдэд саадгүй хүргэж өгөхийг баталгаажуулахыг уриалжээ. Үүний зэрэгцээ, Сирийн мөргөлдөгч талууд санал зөрөлдөөнөө хойш тавьж, мөргөлдөөнийг хамтдаа эцэслүүлж, \”Женевийн албан мэдээ\” болон Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг мөрдөн, Сирийн асуудлаарх Женевийн энхийн хэлэлцээг амжилтад хүргэхэд хувь нэмэр оруулахыг онцолжээ.
2011 оны 3-р сард Сирийн хямрал эхэлснээс хойш, 300 мянга гаруй хүн амь насаа алдаж, тус улсын хүн амын тал хувь нь гэр оронгүй болж, 13 сая 500 мянган хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардлагатай байгаа юм.