Нийслэл хот нийтийн тээврийн 30 шинэ автобус авна гэж мэдээлж байсан. Эдгээр автобуснаас 20 ширхгийг БНХАУ-аас Улаанбаатарт авчирчээ.
“Yutong Bus” компанийн урт, угсраа загвартай автобуснууд өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэлжээ. Үлдсэн 10 автобусыг дараагийн ээлжид татан авах юм байна. Эдгээр автобусыг М:1, М:2, М:3 чиглэлд 10, 10-аар нь явуулна гэж мэдээлж байв.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 1,182 автобус иргэдэд үйлчилж байгаа аж.