Азербайжаны нийслэл Баку хотод Олон улсын боксын холбооны мэргэжлийн боксын лигийн ээлжит тулаан есдүгээр сарын 28-ны өдөр болж манай улсаас гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 71 кг-ын жинд эзэн орны боксчин Сархан Алиевтай зургаан үе тулалдлаа.
16 насны зөрүүтэй хоёр боксчны тулаан зургаан үе өрнөсөн бөгөөд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр залуу тамирчин Сархан Алиет ялалт байгууллаа.
Өдгөө 26 настай Сархан Алиев нь “Белград-2021” ДАШТ-ий хүрэл медальтан юм. Харин У.Мөнх-Эрдэнийн хувьд “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай юм.