Багануур дүүрэгт баригдаж буй батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна.
Багануур дүүрэгт 5 га талбайд 50 мВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьж буй. Тус станцыг ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус станцыг барьснаар эрчим хүчний өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх, байгаль орчинд ээлтэй буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.