Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлдөг болсон. Уг хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдана. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодрууллаа.
Энэ онд 200 мянга орчим айл өрх хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд 2024 оны улсын төсвөөс 30 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Цахилгаан эрчим хүчний тарифын хувьд:
Гэр хорооллын 2 тарифт тоолууртай хэрэглэгчдийн шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлдэг.
Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдэд дараах шаардлага тавигддаг. Үүнд:
-
Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.
-
2Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
-
Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.