УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бусад орны сонгуулийг харахаар улстөрчид нь ажлын байр амлаж, иргэд нь ажлын байр нэхдэг юм билээ. Манай эсрэгээрээ улстөрчид нь халамж амлаж байна.
Олон хүүхэдтэй ээжид мөнгө олгохыг буруушаагаагүй. Харин тэр баян айлын боломжтой хүүхдүүдэд мөнгө өгч ялгадас үйлдвэрлэж яах гээд байгаа юм. Орж ирсэн мөнгөө ЯЛГАДАС болгохын оронд нэг ширхэг үйлдвэр барих хэрэгтэй” гэх байр суурийг илэрхийллээ.