АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг урагшлуулах хүчин чармайлтыг дэмжих, улс оронд сэргээгдэх эрчим хүчний салбарын ямар боломж байгаа талаар танилцуулсан юм.
Түүний илтгэлийг дараа Монгол Улсын эрчим хүчний реформ, АНУ-тай хамтрах боломжийн талаар зарим зүйлсийг тодрууллаа.
-Та өнөөдрийн илтгэлийнхээ агуулгын талаар мэдээлэл өгнө үү?
-Бид 35 жилийн өмнө Монголын эрчим хүчний хэрэгцээг ардчилалтай зэрэгцүүлэн хөгжүүлэхэд хэрхэн оролцож байсан тухай юм. Мөн энэ нь үндсэндээ нөгөө талаараа уриалга буюу бизнесийн хүрээнийхэн болон засгийн газрын зүгээс Монголд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх хэрэгцээг нэн тэргүүнд тавихыг уриалж буй юм.
Монгол нар, салхи, усны нөөцөөр маш их боломжтой орон.
Энэ бол эрчим хүчний тогтвортой ирээдүйтэй болох цорын ганц зам. Монголын эрчим хүчний өнөөгийн байдал, 60-70-аад онд баригдсан эрчим хүчний нүүрсний цахилгаан станцуудын насжилт дууссан. Улаанбаатарт төдийгүй өөр газарт ч байсан тэдгээр станцуудын олонх нь монголчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй түлшийг ашигласаар байх нь өндөр өртөгтэй. Тиймээс гадаадын дипломат нийгэмлэг, олон улсын хамтын нийгэмлэгээс Монголын шийдвэр гаргагчдыг уриалж буй юм. Үүнийг Монголын төрд шийдвэр гаргагч түвшний эрхмүүд ойлгох нь гарцаагүй.
Гэхдээ энэ бол Монголын бизнесийн хүрээнийхэн ч, Монголын засгийн газар ч сэргээгдэх эрчим хүчийг хүлээн зөвшөөрч, эрчим хүчний сүлжээгээ өөрчлөхийн тулд хойч үеийн монголчуудад үйлчлэх уриалга юм.
-Монголын эрчим хүчний нөөц, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол нар, салхи, усны нөөцөөр маш их боломжтой орон. Хэрэв Монгол Улс эдгээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах технологитой болж, арга замаа олчихвол зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй Ази тивийн бусад орнуудад эрчим хүч экспортлогч орон болох боломжтой. Энэ бол томоохон өөрчлөлт юм. Тиймээс эрчим хүчний хараат бус, эрчим хүч экспортлогч орон болж болно. Монгол Улс эрчим хүчний гайхалтай нөөцтэй гэж би боддог.
-АНУ, Монгол Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж бий юу?
-Тийм ээ, бидэнд боломж бий. Энэ бол бидний хэлэхийг хүсэж буй зүйлийн нэг. АНУ-ын Засгийн газар болон АНУ-ын бизнесийн хүрээнийхэн хэрхэн хамтран ажиллах талаар Монголын Засгийн газар болон Монголын бизнесийн хүрээнийхэнтэй хэлэлцэж эхлээд байна. Бид үүнийг түншлэлийн хувиар хийх боломжтой. Тодруулбал, Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Монголын инженер, мэргэжилтнүүдийг эрчим хүчний сүлжээгээ хөгжүүлж, сайжруулах арга замд сургадаг.
Энэ нь зөвхөн засгийн газрын түвшний түншлэл биш, харин АНУ, Монголын хувийн хэвшлийнхэн нэгдэж, шинэ технологи судалж, компаниуд зах зээлийн орон зайд нэвтэрч болох хувийн хэвшлийн түншлэл байх болно.
Тиймээс үүнийг АНУ, Монгол Улс болон бусад олон улсын түншүүдийн хамтын ажиллагаа гэж харж байгаа бөгөөд Европ, EPRD болон Европын Холбоо, Канад, бусад улстай хамтран ажилласнаар тэд бүгд Монголын эрчим хүчний реформд туслах боломжтой.
Засгийн газар энэхүү тарифын шинэчлэлийг хувийн хэвшлийнхэн, олон нийтийн саналыг авч, шударга, ил тод хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
-Оросууд Монголд атомын цахилгаан станц барих санал тавьсныг та мэдэж байгаа байх. Энэ талаар санал бодлоо хуваалцана уу.
-Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар бусад улс орнуудтай, тэр дундаа Оросуудтай хэлэлцэж буйг мэдэж байгаа. Монгол Улс ард түмнийхээ болон үндэснийхээ эрх ашгийг харгалзан бүрэн эрхт шийдвэрээ гаргах ёстой. Гуравдагч хөршийн бодлогын нэг хүчирхэг тал нь хөрш ч бай, хөрш биш ч байсан түншүүдтэйгээ харилцах чадвартай байдаг. Мөн сонгох чадвартай, хоёуланг сонгох ч эрх чөлөөтэй байх ёстой.
Тиймээс Францтай ураны гэрээ байгуулах, эсвэл өөр гуравдагч хөрштэйгөө нарны цахилгаан станц, нарны сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд эрх чөлөөтэй байх ёстой. Энэ нь түүний бүрэн эрхт байдалд тулгуурладаг. Хоёрхон хөрштэй учраас үүнийг хязгаарлаж болохгүй.
-Манайд цахилгаан эрчим хүчний үнийг нэмэхээр болсныг та мэдэж байгаа байх. Тэгвэл айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулааны эрчим хүчний үнийн өсөлтийн талаарх таны бодлыг сонирхмоор байна?
-Тийм ээ. Бид Монголын засгийн газрын тарифын төлөвлөгөөг маш сайн мэдэж байгаа. Тэд үүнийг хариуцлагатай, шударгаар хийж чадна гэж найдаж байна . Энэ нь Монгол Улсын хүн амыг, тэр дундаа энэ зардлыг “үүрэх” хэрэглэгч, жирийн иргэдийг анхаарч үзсэн гэж найдаж байна. Мөн Монголын засгийн газар үүнийг ил тод хийж, Монголын хүн ам, эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй байх гэж бодож байна.
Гэхдээ энэ бол Монгол Улсын хийх ёстой зүйл. Мөн одоогийн байдлаар нүүрс, цахилгааны зохиомол үнэ тогтворгүй байгаа учраас эрчим хүчний үнэ тарифын асуудлыг шийдэх ёстой.Хэрэв Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү их хөрөнгө оруулалт татахыг хүсэж байгаа бол одоо хэрэгжиж буй эрчим хүчний тарифын хөнгөлөлтөөр дэмжигдэж буй дулааны нүүрс зэрэг бусад бүх эрчим хүчний эх үүсвэрүүдтэй өрсөлдөх чадвартай байх шаардлагатай. Тиймээс бид үүнийг сайн зүйл гэж бодож байна. Засгийн газар энэхүү тарифын шинэчлэлийг хувийн хэвшлийнхэн, олон нийтийн саналыг авч, шударга, ил тод хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
-Харин нөгөө талдаа АНУ-д цахилгааны үнэ нэмэгдэх талаар мэдэгдлийг иргэд нь хэрхэн хүлээж авах байсан бол? Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-АНУ цахилгаан эрчим хүч импортлоход муж улсаас хамаарч өөр өөр байдаг. Жишээ нь, миний төрсөн Калифорни муж гэх мэт олон муж сэргээгдэх эрчим хүч рүү илүү их хөрөнгө оруулж байна. Ингэхийн тулд бүгдэд шударга өрсөлдөөний талбартай байх ёстой. Тиймээс тэд эрчим хүчний салбарт төрийн оролцоог маш их анхаарч байгаа. Энэ нь ижил түвшний өрсөлдөөний нөхцөлийг хангахад засгийн газар хариуцлагатай үүрэг гүйцэтгэх ёстой.
Мянганы сорилтын гурав дахь компакт гэрээ байхыг үгүйсгэхгүй.
Энэ бол Монголтой туршлагаасаа хуваалцаж болох зүйл гэж бодож байна. Миний өнөөдөр илтгэлдээ ярьсан зүйлд АНУ нүүрс, дулааны эрчим хүчний асуудалтай тулгарч буй талаар дурдсан. Тэгэхээр энэ нь бидний хувьд ч мөн тулгараад байгаа асуудал юм. Мөн бизнесийн хүрээнийхэн, улс төрчид, шийдвэр гаргагчдын дунд сэргээгдэх эрчим хүчний салбарт хэр их хөрөнгө оруулалт хийх талаар хэлэлцүүлэг өрнөж байна.
Америкчуудын дунд сэргээгдэх эрчим хүчний ач холбогдол болон үр нөлөөг үнэлэхгүй байгаа хүмүүс олон бий. Тиймээс энэ бол дэлхийн бусад ардчилсан орнуудтай хэлэлцэх чухал сэдэв юм. Тиймээс энэ бол дэлхийн бусад ардчилсан улс орнуудтай хуваалцаж болох чухал сэдэв юм. Боломжуудыг харахад бид туршлагаасаа суралцаж, боломжит арга замуудыг хуваалцаж болно гэж бодож байна. Америкт эрчим хүчний үнийн асуудал байгаатай адил Монголд ч мөн байна. Бид боломжоо ашиглан энэ чиглэлээр хамтран ажиллаж, бусад орнуудыг оролцуулах боломжтой. Монгол Улс үүнийг хийж чадна гэж бодож байна, учир нь энэ бол зайлшгүй хийх шаардлагатай шинэчлэл юм.
-Мянганы сорилтын гурав дахь компакт гэрээ эрчим хүчний салбарт хэрэгжинэ гэж та харж байна уу?
-Мянганы сорилтын сангаар дамжуулан хийж буй хөрөнгө оруулалтаараа бид үнэхээр бахархдаг. Бид 463 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Ус шүүх дэвшилтэт байгууламжийг бий болгох энэхүү төсөл нь Монгол, АНУ-ын түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй.
Энэ нь бүрэн ашиглалтад орсноор Улаанбаатар хотын цэвэр усны хүртээмжийг 80 хувиар нэмэгдүүлж, нийслэлийн 1.5 сая оршин суугч цэвэр устай болно гэсэн үг. Мөн Монголын цэвэр усны нөөц багасаж байгаа энэ цаг үед хийх ёстой чухал хөрөнгө оруулалт. Тиймээс ирээдүй тодорхойгүй байгаа энэ үед шинэ боломж, шийдлүүдийг хайх бололцоо бүрдэнэ гэж найдаж байна.
Энэ нь МСК-ийн гурав дахь төсөл байж магадгүй. Энэ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC) /U.S. International Development Finance Corporation/ эсвэл Эксим банк зэрэг АНУ-ын засгийн газрын өөр санхүүгийн байгууллагаас санхүүжүүлсэн өөр нэг төсөл байж болох ч Монгол Улсад олон нийтийн томоохон дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулахад туслахын тулд бидний хийж чадах өөр зүйл бий.
Гэхдээ бид Монгол Улсад томоохон хэмжээний нийтийн дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулахад нь туслах Мянганы Сорилтын Корпорацын (MCC) хэрэгжүүлж буй ус цэвэршүүлэх дэвшилтэт байгууламжийн төсөл шиг өөр олон арга зам бий.
-Цаг зав гарган мэдээлэл өгсөнд баярлалаа.