Эрчим хүчний үнэ тариф өсч байгаа талаар мэдээллүүд гараад эхэллээ. Үүнтэй холбоотой иргэд, олон нийт өөрийн байр суурийг илэрхийлээд эхэллээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл эрчим хүчний үнэ тариф өсөлттэй холбоотой дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр “Төрийн өмчийн менежментийн хамаг муу муухай олон жилийн турш нүүрлэж ирсэн, жам ёсны монополь учраас хувьчилдаггүй ч өөрчлөн байгуулалтын ямарваа нэг оролдлого огт хийгдэж байгаагүй, битүү тойрог болсон энэ секторын хамгийн эхний асуудал бол үнэ нэмэх лав биш.
Т.ДОРЖХАНДЫН РЕФОРМ үнэ нэмэхээр эхэлж буй бол хандлага нь буруу байна.
Сар гаруй цахилгаан дулааны үнийг нэмэх нь зайлшгүй, үгүй бол бүгд сүйрнэ гэж ард иргэдийг дасгалаа даа. Одоо нэмж болно гэж үзэж байх шиг. Засгийн газарт эрчим хүчний реформыг амлаж авсан хүн нь Т.Доржханд. Гэхдээ реформоо үнэ нэмэхээр эхэлнэ гэж огт хэлээгүй дээ” гэжээ.